Өчигдөр оройноос эхлэн 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх автозамын зорчих урсгалын эгнээг өөрчлөх туршилт эхлүүлсэн. Хотын дарга Х.Нямбаатарын тухайд, энэ талаар огт мэдээгүй гэх тайлбарыг өгсөн. Тэгвэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ТЦА-ны дарга Б.Оюутболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх үүрэг өгчээ. Тэрбээр хэлэхдээ,
"Нийслэлийн замын хөдөлгөөнд зохицуулалт хийх талаар нийслэлийн иргэд, асуудал эрхэлсэн сайд, Нийслэлийн Засаг даргад урьдчилж танилцуулалгүйгээр арга хэмжээ авч, иргэдийг бухимдуулсан ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн газрын даргыг ажлаас чөлөөлөх арга хэмжээ авч, хариуцлага тооцохыг ЦЕГ-ын даргад үүрэг болгов.
“Туршилт”-ыг зогсоосон. Ажил, амьдралаа урьдчилан төлөвлөх боломж, мэдэх эрхээр иргэдийг хангалгүй, зохион байгуулалтын алдаа гаргасан явдалд нийслэлчүүдээсээ хүлцэл өчье" гэжээ.