Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Маргааш Улаанбаатарт 3 хэм дулаан

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 19 секунд

2024 оны 03-р сарын 12-ны 20 цагаас 03-р сарын 13-ны 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар цас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15...-17 градус, бусад хэсгээр -9...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө -15...-17 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -18...-20 градус хүйтэн, өдөртөө +2...+4 градус дулаан байна.

Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс ДОЛООН хувиар өсжээ
Өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс ДОЛООН хувиар өсжээ
 
С.Тулга: Надад ганцхан боломж олговол “Парис-2024” олимпоос медаль авах боломж байна. Чадахгүй бол дахиж шигшээ баг гэж ярихгүй
С.Тулга: Надад ганцхан боломж олговол “Парис-2024” олимпоос медаль авах боломж байна. Чадахгүй бол дахиж шигшээ баг гэж ярихгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.