Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл энэ 7 хоногт дуусна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 27 секунд

Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл 2024 оны 02 дугаар сарын 19-нд эхэлсэн бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 26-ны 18 цагт дуусна. Элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бүх шалгуулагчдаас монгол хэл, бичгийн шалгалт заавал авдаг. Монгол хэл, бичгийн шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь “Монгол хэл бичгийн шалгалт”-ын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн шалгалтыг өгч болох аж. Харин босго онооны болзол хангаагүй тохиолдолд тухайн жилдээ дотоодын их дээд сургуульд боломжгүй юм байна.

Тэгвэл Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл 2024 оны 03 сарын 15-ны өдрийн 18.00 цагт дуусна.

Сануулахад, Энэ жил нийтдээ ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар ангийг 35485 суралцагчид сурч төгсөх бөгөөд нийт төгсөгчдийн 18653 нь орон нутгийн, 16832 нь нийслэлийн суралцагчид байна. Үүн дээр өмнөх оны төгсөгчид нэмэгдэж орно. Энэ жил элсэлтийн шалгалтад 40 мянга орчим шалгуулагч хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гаргаж, үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

200 мянгаар саналаа худалдсан гэх худал дуудлага өгсөн иргэнийг 50 мянгаар торгожээ
200 мянгаар саналаа худалдсан гэх худал дуудлага өгсөн иргэнийг 50 мянгаар торгожээ
 
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээжээ
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод БРИГАДЫН ГЕНЕРАЛ цол хүртээжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.