Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүллээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 54 секунд

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат, улсын начин Лувсандоржийн Дашдаваагийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадамлах Нар" ХХК, "Нэгдэл" клуб, Жавхлант дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.

Шөвгийн дөрөвт, Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Говийн хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Ш.Дарханбат, Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл нар шалгарлаа.

Наймд улсын харцага Л.Лха-Очир, улсын начин Н.Сумъяабат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат, аймгийн арслан Л.Энхсаруул нар үлдсэн бөгөөд Л.Дашдаваа начны шавь нарын зүгээс “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан А.Амархүүд олголоо.

Барилдааны үеэр үзэгчдийн дундаас 9 азтан тодруулж, Сүхбаатар аймгийн 9 алдарт уяачийн адуун сүргээс хурдан удмын адуу авах эрх, батламж гардуулав.

Мөн тус барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, дөрөвт үлдсэн хоёр бөх тус бүр 1 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Сурвалжилга: “Саалиа бэлдэхээр саваа бэлдээгүй“-н  тод жишээ буюу ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР амьтны тухай хууль
Сурвалжилга: “Саалиа бэлдэхээр саваа бэлдээгүй“-н тод жишээ буюу ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР амьтны тухай хууль
 
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Драмын театрын их засвар дуусаж, ирэх сард “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.