“Бүргэдийн баяр-2024” наадам өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш буюу гуравдугаар сарын 9, 10-нд 11:00-18:00 цагийн хооронд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно.
Махчин шувууг гаршуулан сургаж, ан ав хийж ирсэн энэхүү уламжлалт арга ухааныг “Шувуучлахуй” хэмээн нэрлэдэг. Эл уламжлал нь Төв Азийн нүүдэлчдийн дунд 6000 жилийн өмнө үүсэж, өдгөө хүртэл хадгалагдаж иржээ. Манай улс уг уламжлалыг 2010 онд ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад албан ёсоор бүртгүүлсэн байна.