Нөөцийн махыг энэ сарын 11-нээс худалдаанд гаргах Засгийн газрын шийдвэр гарсан байдаг. Өөрөөр хэлбэл, ирэх даваа гарагаас худалдаалж эхлэх юм.
Нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 8000 тонн мах бэлтгэж, нөөцөлжээ.
Уг ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын алба хамтран гүйцэтгэдэг.
Түүнчлэн энэ жил Хөдөө Аж Ахуйн Биржээр дамжуулан дундын зуучлалгүйгээр мал, махыг малчдаас хэрэглэгчдэд худалдаалах үйл ажиллагааг үе шаттай, тогтмол зохион байгуулахаар ажил үргэлжлэх юм байна.