Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдад туслах хандивын аянд 2 тэрбум 951 сая төгрөг цугларчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Малчдад туслах хандивын аяны хүрээнд 02 дугаар сарын 20-ны өдрөөс 03 дугаар сарын 04-нийг хүртэл 41 иргэн, 94 аж ахуйн нэгж, байгууллагын 2.951.661.237 төгрөг, 5 иргэн, 21 аж ахуйн нэгж, байгууллагаас 773.706.900 төгрөгийн 69.829 ширхэг бараа, материалын хандив буюу нийт 3.725.368.137 төгрөгийн хандив, тусламж Улсын онцгой комисст ирсэн байна.

Ирүүлсэн хандив тусламжийг Засгийн газрын 2020 оны 133 дугаар тогтоолоор шинэчлэн батлагдсан “Гамшгаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах” журмын дагуу хаваржилт хүндэрсэн малчдад хүргэх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар /2024.03.05/ 701.532.900 төгрөгийн 41.484 ширхэг бараа, материалыг 21 аймаг, нийслэлийн 2 дүүрэгт хуваарилан хүргэлээ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Д.Энхтүвшин: АНН-үүдээс авч, нэгтгэсэн саналуудаа намуудыг мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүлж байна
Д.Энхтүвшин: АНН-үүдээс авч, нэгтгэсэн саналуудаа намуудыг мөрийн хөтөлбөрт тусгуулахаар хүргүүлж байна
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн оны эцсийн хагас жилийн онцлох ажлууд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.