МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин АН-ын мөрийн хөтөлбөрт тусгах саналаа хүргүүллээ. Энэ үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "МҮХАҮТ намуудын мөрийн хөтөлбөрт тусгах саналуудаа хүргүүлдэг уламжлалтай. Энэ удаад АНН-үүд болон бизнесийн зарим холбоо, зөвлөлүүдээс саналууд авч, нэгтгээд хүргүүлж байна. Эдийн засагт хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр саналуудыг тусгасан байгаа.
Тухайлбал, Бизнесийн орчинд хууль эрх зүйг сайжруулахад анхаарч, урт хугацааны бодлого баримталж, засаг солигдодох бүрт өөрчлөгдөж, солигддоггүй болох. Хөрөнгө оруулалтын урт хугацааны бодлого хэрэгжүүлэх, төрийн байгууллагын уялдаа холбоог хөгжүүлэх, татвар болон хуулийн хэрэгжилт, ойлголт нь жигд бус байна, хууль боловсруулах явцад оролцогч талууд идэвхтэй байж, тусгадаг байх шаардлагатай байна. Мөн зээлийн хүртээмж, урт хугацааны хүү авах зэрэг арга хэмжээг ашиглавал зээлийн хүүг багасгахад хувь нэмэр оруулна. Өнгөрсөн хугацаанд эдийн засаг хямарч, бизнес эрхлэгчид хаалгаа барихад хүрсэн. Үүнээс болж аж ахуйн нэгжүүд төлбөрөө төлж чадахгүй, цалин хөлс, нийгмийн даатгалаа төлөх боломжгүй байдалд хүрсэн. Энэ асуудалтай холбоотой зохицуулалтыг хийх гэх мэт тулгамдсан асуудал байна. Ардчилсан нам эдгээр асуудлыг анхааралдаа авч, хувийн хэвшлийг дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна" гэлээ.