Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Баярхүү: Тал шуудайтай өвс, тэжээл тараагаагүй. Гамшгийн эсрэг үйл ажиллагааг улстөржүүлэхгүй байхыг хүсье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Цас, зудын нөхцөл байдал болон ойрын өдрүүдийн цаг агаарын төлөв байдлын талаар УОК, ЦУОШГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр, УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, “Тал шуудайтай өвс, тэжээл айл өрхүүдэд тарааж байна” гэх ташаа мэдээлэл цахим орчинд тархсан. Энэ бол ор үндэсгүй худал мэдээлэл гэдгийг албан ёсоор мэдэгдмээр байна. Улсын нөөцөөс гарч байгаа хивэг тэжээл ОХУ-д үйлдвэрлэгдсэн, орос шошготой. Товчхондоо бол монгол хаяг шошготой тэжээл манайх биш.

Монгол Улсын Засгийн газар, УОК-иос хаваржилтын эрсдэлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний явц үр дүнгийн талаар буруу ташаа мэдээлэл өгч, улстөржүүлэх зорилго ажиглагдаж байна. Зуд гэдэг бол байгалийн гамшиг. Үүний цаана маш олон айлын амьжиргаа, амьдрал, хувь заяаны асуудал яригдаж байгаа учраас гамшгийн эсрэг үйл ажиллагааг улстөржүүлэхгүй байхыг хүсэж байна" гэлээ.

Х.Нямбаатар: Бид ид хүйтнийг давчихлаа. Ирэх 3-р сарын цаг агаарыг урьдчилж тооцоход бэрх байгааг мэргэжлийн байгууллагаас хэлсэн
Х.Нямбаатар: Бид ид хүйтнийг давчихлаа. Ирэх 3-р сарын цаг агаарыг урьдчилж тооцоход бэрх байгааг мэргэжлийн байгууллагаас хэлсэн
 
Ерөнхий сайд зөвшөөрөлгүй баригдсан барилгуудад зарим зөвшөөрлүүдийг нэг удаа нөхөн олгох асуудлыг судалж, ЗГ-ын хуралдаанд танилцуулахыг үүрэгдэв