Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Метро байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 51 секунд

НИТХ-ын зөвлөл өчигдөр хуралдах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг танилцуулсан. Тухайлбал,

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барьж байгуулах Засгийн газрын тогтоол гарсан. Тиймээс метро барьж байгуулах гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ажлын тооцоо судалгаа, үнэлгээг хийх төслийн хүрээнд энэ оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Засгийн газраас өгсөн үүрэг, даалгаврын дагуу метро барьж байгуулах бүтээн байгуулалтын ажилд 333 тэрбум, тус төслийн зөвлөх үйлчилгээний ажилд 54.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Дүнжингаравын уулзварт болсон галын улмаас 7 хүн амь насаа алдаж, 2 иргэн БНСУ-д эмчлүүлж байна
Дүнжингаравын уулзварт болсон галын улмаас 7 хүн амь насаа алдаж, 2 иргэн БНСУ-д эмчлүүлж байна
 
Вьетнамын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгээд ирсэн монгол морьд “Дэлхийн адууны өдөр”-т оролцоно
Вьетнамын Морьт цагдаагийн хороонд үүрэг гүйцэтгээд ирсэн монгол морьд “Дэлхийн адууны өдөр”-т оролцоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.