Өнгөрөгч нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч улмаар онцгой байдлын 3 алба хаагч газар дээрээ амь насаа алдаж 10 гаруй иргэн түлэгдэн ГССҮТ-д хэвтэн эмчлүүлсэн.
Гэвч ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байсан 4 хүн харамсалтайгаар амь насаа алдсан бөгөөд одоогоор хүнд оноштой хоёр иргэн БНСУ-д эмчлүүлж буй аж. Мөн дэлбэрэлтэд өртсөн 4 иргэн эмнэлгээс гарч, гэрээр эмчлүүлж буй бөгөөд эмчилгээ нь үр дүнтэй байгаа гэнэ.