Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газрын дуудлага худалдаагаар нийслэлийн төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НИТХ-д өргөн барьсан. Тодруулбал, метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр төсөвт тодотгол хийхээр төлөвлөжээ.

Үүний тулд нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх шаардлагатай. Тиймээс энэ хүрээнд газрын цахим дуудлага худалдаа болон газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төсөвт нөхөн төвлөрүүлэх ажлыг эрчимжүүлэхээр болсон байна. Ингэснээр нийслэлд төвлөрүүлэх газрын дуудлага худалдааны орлогыг 50 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгажээ. Энэ нь зарим хэвлэлд гараад буй шиг газар зарж мөнгө олно гэсэн үг биш аж. Тодруулбал, Газраа авчихаад татвараа төлдөггүй гэх мэт шалтгаан нөхцөлтэй газруудыг олон нийтэд ил тод, нээлттэйгээр дуудлага худалдаагаар борлуулж, үүнээс олсон мөнгийг төсөвт төвлөрүүлнэ гэсэн үг гэж албаны хүмүүс онцоллоо.

Зэвсэгт хүчний 136 алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна
Зэвсэгт хүчний 136 алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.