Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НЗДТГ болон харьяа агентлагууд бүгд ирэх сарын дундуур Яармаг руу нүүнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумыг гуравдугаар сарын 14-нд зохион байгуулсан. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар "Хотын түгжрэлийг нийслэл богино хугацаанд шийдэх санаачлага гаргаад дөрөвдүгээр сарын дундуур бөөнөөрөө нүүнэ. 86 га талбайгаас нүүж байгаа шүү" гэдгийг мэдэгдсэн юм.

Тэрбээр:

-Бага тойруугийн 86 га талбайд их дээд сургуулиуд, хотын захиргаа, эрүүл мэндийн байгууллагуудын ихэнх нь байгаа. Энэ нь түгжрэлийн шалтгаан болоод байна. Тиймээс төвлөрөлийг сааруулахын тулд 42 дүүрэг тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр дэд бүтцийг нв тавьсан 6 дэд төвийг яаралтай орон сууцжуулах бие даасан хуулийг гаргасан. Энэ ажил хавар эхэлнэ. 6 дэд төвүүд рүү ядаж их дээд сургуулиуд, яам агентлагуудын заримыг нь гаргах төлөвлөлтийг удахгүй олон нийтэд танилцуулна.

Ганцхан жишээ хэлэхэд, МУБИС 10 мянга гаруй оюутантай. 10 мянган оюутан багш нартайгаа хамт өглөө 08:30 цагт сургуульдаа ирдэг. МУИС, ШУТИС нийлээд 30 мянган оюутантай. Төрийн ордонд миний мэдэхийн 1000 гаруй хүн, нийслэлд 1400 хүн ажилладаг.

Тиймээс эхний ээлжид санаачлагаа гаргаад өмнөх дарга нарын хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Яармаг руу нүүнэ. Хотын түгжрэлийг нийслэл богино хугацаанд шийдэх санаачлага гаргаад дөрөвдүгээр сарын дундуур бөөнөөрөө нүүнэ. 86 га талбайгаас нүүж байгаа шүү.

Монголд D вирусын халдвартай 66 мянган хүн байна
Монголд D вирусын халдвартай 66 мянган хүн байна
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.