Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сураггүй болсон Хөвсгөл аймгийн иргэнийг эрэн хайж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хөвсгөл аймгийн Галт сумын Зүрх багийн Соёмбот хорооллын 317 тоот энэ сарын 15-ны өдрийн 17:00 цагийн орчим иргэн М /30 настай, эрэгтэй/ явганаар гараад сураггүй болжээ.

Иймд ОБГ-т эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлт аймгийн Цагдаагийн газраас 2024.02.20-ны өдрийн 15:11 цагт ирсэн бөгөөд тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагчтай хамтран 15:49 цагаас эрэн хайх ажиллагааг Галт сумын төвд байрлах 10 айл, эзэнгүй 18 хашаа, байшин, сумын төвөөс зүүн урд зүгт 4 км-т Галт багийн “Хамрын-Ам” гэдэг газар хүртэл зохион байгуулж 17:58 цагт зогсоосон. 02.21-ний өдрийн 09:00 цагт эхлүүлсэн байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Архангай аймагт ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зудын нөхцөл байдалтай холбоотойгоор Архангай аймагт ажиллана
 
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой
Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрт цэргийн 13 мэргэжлээс сонгон эзэмших боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.