Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга нарын 11 албан тушаалтан хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан байдаг.

Тэгвэл эл хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

“УБТЗ“ ХНН малчдад туслах хандивын аяныг эхлүүлжээ
“УБТЗ“ ХНН малчдад туслах хандивын аяныг эхлүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.