Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийн уралдаан зохион байгуулж, хүүхдийн эрх зөрчсөн хүмүүст зөрчлийн хэрэг нээх хүсэлт өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр, Засгийн Газрын 57-р тогтоол гарч, энэ үеэс эхлэн жил бүрийн арван нэгдүгээр сарын 01-ний өдрөөс тавдугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Энэ хүрээнд ХЭҮК-оос аймгуудад хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн байна.

Унаач хүүхдүүдийн эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж, мориноос унаж бэртэж, эрүүл мэнд, эцэстээ амь насаараа ч хохирох тохиолдол их гарч байсан тул унаач хүүхдүүдийн эрх ашиг, аюулгүй байдалд онцгойлон анхаарч, тэднийг мориноос унаж бэртэх улмаар амь насаа алдах эрсдэлийг урьдчилан тооцоолж, өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон байдаг. Гэвч нууцаар уралдаан зохион байгуулах тохиолдол буурахгүй байгаа. Тухайлбал, Төв аймгийн нутагт энэ сарын 18-нд уралдаан зохион байгуулсан гэх мэдээлэл цацагдав. Одоогоор ГБХЗХГ-ынхан холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд прокурорт зөрчлийн хэрэг нээхээр хүсэлтээ өгсөн байна.

Ким Хён Жун: Монголчууд халуун дотно, зочломтгой зантай учраас дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байна
Ким Хён Жун: Монголчууд халуун дотно, зочломтгой зантай учраас дахин ирэхийг тэсэн ядан хүлээж байна
 
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Хайгуулын ажлыг эсэргүүцэж, лайв хийсэн иргэдэд нийтийн хэв журам зөрчихгүй байх шаардлагыг цагдаагийн байгууллагаас тавьжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.