Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан нарын хүмүүс хаваржилт хүндэрч, зуданд нэрвэгдээд буй аймгуудад ажиллаж буй. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр,
"Цас, зудтай хүнд үеийг улстөрийн жижиг эрх ашгаар харах дэмий байдаг юм. Тэр зүйлээ орхиод, үндэсний хэмжээнд нэгдэж, хамтдаа малчдадаа тус болъё. Урин дулаан цагт малчны хотонд очиж, хамт байдаг. Харин энэ хүнд үед сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй байна" гэсэн юм.