Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Цагаан даваа орчимд суудлын автомашин шатаж буй дүрс бичлэг цахим орчинд тархсан. Тодруулбал,
Энэ сарын 14-ний өдөр автомашины мотор орчмоос гал гарч улмаар зорчигчид автомашинаасаа бууж амжсан байна. Одоогоор уг асуудлыг тус аймгийн аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа ба галын дүгнэлтийг тус аймгийн Онцгой байдлын газрын галын шинжээч гаргана. Мөн галын улмаас ямар нэгэн хүн бэртэж гэмтээгүй, автомашин нь бүрэн даатгалтай байжээ.
Иймд жолооч та бүхэн холын замд гарахдаа автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг шалгахыг анхааруулж байна.