Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн В.Путинийн ярилцлагатай холбоотой жиргээ 10 сая хандалт аваад байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-ын Fox News сувгийн хөтлөгч асан Такер Карлсонд өгсөн ярилцлагадаа Украинтай хийж буй дайнтай холбоотой байр сууриа илэрхийлэх үеэрээ Ороын үе үеийн эзэнт гүрнүүд Украины орчин үеийн хил хязгаарыг хэрхэн бүрдүүлж байсан талаар ярьсан байдаг. Түүний эл ярилцлагын дараахан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн албан ёсны твиттер хаягаараа оруулсан жиргээ дотооддоо төдийгүй олон улсын анхаарлыг татаж, гаднын хэвлэлүүд түүний жиргээг онцолж байна.

Тодруулбал, тэрбээр "Путиний ярилцлагын дараа би Монголын түүхэн газрын зургийг олж үзлээ. Бүү санаа зов. Манайх бол энхийг эрхэмлэгч, эрх чөлөөт улс” хэмээсэн байдаг. Харин эл жиргээ хэр хандалт авсан талаар "Арван сая гаруй хүнд хэдий нь хүрчээ. 10.000.000 гэдэг бол дэлхийн нийт монголчуудын тоо гэсэн үг. Хоёрхон хоногт 13.000 илүү нэмэгдсэн шинэ дагагч нартаа баярлалаа. Хамтдаа зүтгээд байж дээ" гэжээ.

Ерөнхий сайд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ
Ерөнхий сайд өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдалтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдал зарлах үүрэг өгчээ
 
АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана
АН-ын Улс төрийн зөвлөл 15:00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.