Бүлэглэн хүн хулгайлж, гар утсыг дээрэмдэж зодсон этгээдүүдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 16 секунд

Прокурорын байгууллага 2026 оны 8 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэлх хугацаанд 262 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал, Б.Б, М.Д, Б.Т нар нь бүлэглэн нэр бүхий хохирогчийг эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг ашиглан эрхшээлдээ оруулан тээврийн хэрэгсэлд хүч хэрэглэн суулгаж авч явж, хүн хулгайлсан мөн Б.Б нь хохирогчийн гар утсыг дээрэмдэж, 180 мянган төгрөгийг хохирол учруулсан, бие махбодид нь халдаж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг гарчээ.

Тус хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Хүн хулгайлах), 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Заналхийлэх), 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Дээрэмдэх), 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг (Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин-ийг хүлээн авч уулзлаа
 
Хоёр өрөө байр, 15-30 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдаан ирэх сарын 5-нд болно
Хоёр өрөө байр, 15-30 сая төгрөгийн шагналын сантай бөхийн барилдаан ирэх сарын 5-нд болно
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!