Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Суудлын автомашинууд мөргөлдөж, 67 настай эмэгтэй амь насаа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Зам тээврийн ноцтой ослын улмаас 67 настай эмэгтэй амиа алджээ. Тодруулбал, Өвөрхангай аймаг, Хархорин сум Вангийн-Овоо багийн "Умын-Ам" гэдэг газарт 2 суудлын автомашин мөргөлдөж автомашины эд ангид 2 хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг хоёрдугаар сарын 12-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу очиход Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан "Королла Румион" загварын суудлын автомашин, "Коррола" загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины эд ангид иргэн Н /67 настай, эмэгтэй/ хавчуулагдаж нас барсан байсныг 60 минут ажиллаж цогцсыг гарган Хархорин сумын сум дундын Цагдаагийн хэлтэст, хүнд гэмтэж бэртсэн 1 зорчигчийг сум дундын Эмнэлгийн яаралтай тусламжийн эмчид хүлээлгэн өгсөн байна.

Нэг өдрийн дотор 378 зам тээврийн осол бүртгэгдэж, нэг хүн амиа алдаж, 2 хүүхэд гэмтжээ
Нэг өдрийн дотор 378 зам тээврийн осол бүртгэгдэж, нэг хүн амиа алдаж, 2 хүүхэд гэмтжээ
 
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд хүндрэл, чирэгдлийг арилгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.