“Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баяр тохиох гэж байна. Үүнтэй холбогдуулан Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газрын дарга Ц.Нямсүрэн сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр "Улиран одож буй Усан туулай жил манай агентлагийн хувьд онцлох үйл явдал ихтэй, ажил хөдөлмөр өрнөсөн жил болж өнгөрлөө. Гарч буй модон луу жилдээ иргэний нийгмийн байгууллагууд, бусад төрийн байгууллагуудтай хамтран бүгдээрээ өнгөрснөөсөө ихийг хийж бүтээхийн төлөө улам хичээцгээе. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.