Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ОБЕГ: Сар шинийн өдрүүдэд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, чирэгч, татлага бусад шаардлагатай зүйлсийг авч явахыг анхааруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Он гарсаар цасанд суусан 58 дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 484 иргэний аюулгүй байдлыг хангаж, 108 тээврийн хэрэгслийг цаснаас татан гаргаад байна.

Харин өнгөрсөн онд сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагад цасанд суусан, төөрсөн, сураггүй болсон 18 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байсан.

Иймд хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай байх, хоол хүнсний нөөцтэй, автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явж хэвших, авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө
ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэрын төрийн айлчлал өндөрлөлөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
МАРГААШ: Улаанбаатарт -9 хэм хүйтэн, ялимгүй цастай
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.