Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ: Дэлбэрэлтэд өртсөн 2 хүний биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эмчилгээ хийлгэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 12 секунд

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ ачсан автомашин, патрол маркийн машинтай шүргэлцсэний улмаас гал гарч, галыг унтраахаар ажиллаж байсан 3 алба хаагч амиа алдсан.

Мөн 60 айлын орон сууц галд өртөж, 10 түлэгдэн эмнэлгийн тусламж авч байсны хоёр нь эмчилгээний явцад амьсгал хураасан.

Бид ГССҮТ-өөс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдал ямар байгааг тодруулахад, "Өнөөдрийн байдлаар, ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд буюу амьсгалын аппаратын тусламжтайгаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа 2 үйлчлүүлэгч байна. Тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан 2 хүнийг ар гэрийнхнийх нь хүсэлтээр гадаад улс руу эмчилгээнд явуулсан. Мөн тус салбар эмнэлгийн Түлэгдлийн төвийн тасагт биеийн байдал дунд 3 үйлчлүүлэгч байна. Нэг үйлчлүүлэгчийн биеийн байдал тогтворжиж, эмнэлгээс гарсан байна" гэлээ.

Ш.Адьшаа: “Шилдэг түшээ Ширнэнбаньдийн Адьшаа“ нийтлэлийг намайг өөрөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтэлжээ
Ш.Адьшаа: “Шилдэг түшээ Ширнэнбаньдийн Адьшаа“ нийтлэлийг намайг өөрөө захиалгаар бичүүлсэн мэт харагдахаар нийтэлжээ
 
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Будапешт хотод метро, трамвай нэвтрүүлсэн туршлагаас суралцаж, хамтарч ажиллахаар тохиролцжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.