Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл энэ сарын 26-29-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл 2024 оны хоёрдугаар сарын 26-29-нд www.e.halamj.mn сайтаар явагдана.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 насны буюу 1984 оны хоёрдугаар сарын 26-наас 2006 оны хоёрдугаар сарын29-ний өдрийн хооронд төрсөн байх
  • Монгол Улсад хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй
  • БНСУ-ын Элчин сайдын яамны виз мэдүүлж татгалзсан хариу удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй.

Уг шалгалтаас нийт 4,261 хүнийг сонгон шалгаруулна.

Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг энэ сарын 16-нд hudulmur-halamj.gov.mn болон monkor.net сайтад байршуулах аж.

“Шувуу“ ажиллагааны хүрээнд “Г“ гэгчийг интерполоор сурвалжилж, Монголд албадан авч иржээ
“Шувуу“ ажиллагааны хүрээнд “Г“ гэгчийг интерполоор сурвалжилж, Монголд албадан авч иржээ
 
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж Х.Баттулга гарын үсэг зурсан нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын зөрчил ширүүсэхийн ЦОНДОН
Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж Х.Баттулга гарын үсэг зурсан нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хоёрын зөрчил ширүүсэхийн ЦОНДОН
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.