Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Тарагт сумын Засаг дарга З.Т нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Услалтын систем бүтээн байгуулах ажлын төсвийг зориулалтын дагуу ашиглалгүй, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Сумын Засаг дарга өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.