“Хөдөөний эгч” бүрэн хэмжээний комеди драм кино контент маргааш буюу 2024.02.05-аас эхлэн бүх IPTV-ээр үзэгчдэд хүрэхээр болжээ.
Өнөөгийн нийгэмд багахан ч гэсэн гэлээлэг өнгө нэмэх энэхүү бүтээлд Найнаа хэдэн дүү нартайгаа хэрхэн хөгтэй амьдарч байгаа талаар өгүүлэх юм. Мөн дүү нараа үргэлж дэмжиж, тусалж, аавын оронд аав, ээжийн оронд ээж болдог ах, эгч нараа алдаршуулах цоо шинэ уран бүтээл аж.