МИАТ-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос МИАТ-ийн хоолны катеринг үйлчилгээтэй холбоотой хэвлэл мэдээллээр гарч байгаа мэдээлэл тус компанийн нислэгийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүйд нийт ажилтнууд нь харамсаж байгаагаа илэрхийлсэн мэдэгдэл гаргажээ. Тодруулбал,
“Нүхт тур” ХХК-аас МИАТ компанийн зорчигчдод өгч байсан хоолны чанар, орц найрлага жилээс жилд муудаж, сүүлдээ зорчигч үйлчлүүлэгчдийн дунд МИАТ хоол муутай гэсэн ойлголт үүссэн нь үнэн билээ. МИАТ компанийн үе үеийн удирдлагууд катеринг үйлчилгээгээ Нүхт тур-ээс салгаж авах гээд үргэлж ялагдсаар ирсэн нь бас үнэн. Харин одоогийн удирдлагууд зоригтой алхам хийж катеринг үйлчилгээгээ Нүхт тур-ээс салгаж авч чадсан. Чанаргүй, муу бүтээгдэхүүн нийлүүлж байвал гэрээлэгчээ, хамтрагчаа сольдог нь бизнесийн зарчим. МИАТ-ийн удирдлагууд энэ зарчмаар л ажилласан гэж харагдаж байна" гэжээ.
МИАТ компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос гаргасан мэдэгдэлийг бүрэн эхээр нь эндээс уншаарай