Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “Ногдол ашиг шаардсан иргэд цагдаа дээр торгуульд ороод байна“ гэх мэдээлэл нь ташаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд "Гантөмөр Хажидмаа" хаягаас ногдол ашиг шаардсан олон хүн цагдаа дээр торгуульд ороод байгаа. Хандивын данс.... гэх мэдээллийг нийтэлсэн байна.

Уг асуудлыг тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 15-ны өдөр иргэн Х нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Эрдэнэс Тавантолгой" компанийн байранд "Ногдол ашиг өг" гэж хэрүүл маргаан үүсгэн, бусдын биед халдаж, цохисон үйлдэлд иргэний гомдлоор Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн түүнтэй хамт явсан иргэн Э нь бусдын биед халдсан үйлдэл гаргасан тул түүнд холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа аж.

Ийнхүү цагдаагийн байгууллагаас иргэн Х, Э нарын бусдын биед халдсан үйлдэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгалт явуулсан бөгөөд ногдол ашиг шаардсан гэх асуудалд шалгалт явуулаагүй болохыг мэдээлж байна.

Нэг хоногт хүүхэд, гэр бүл хүчирхийлэх 100 дуудлага бүртгэгджээ
Нэг хоногт хүүхэд, гэр бүл хүчирхийлэх 100 дуудлага бүртгэгджээ
 
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо