2024 оны 02-р сарын 01-ний Пүрэв гарагт Эрчим хүчний чадлын дутагдлаас шалтгаалан хязгаарлалт хийж “БОЛЗОШГҮЙ” байршлуудыг УБЦТС-с мэдээллээ.
"Мөн эрчим хүчний системийн тасралтгүй, найдвартай байдлыг хангахын тулд оргил ачааллын 17:00-20:00 цагийн хооронд ашиглах шаардлагагүй цахилгаан хэрэгслүүдээ унтрааж, тогоо тохируулахыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалсан юм.
Түүнчлэн цахилгааны хязгаарлалт 1 цагийн хугацаанд үргэлжлэх бөгөөд тухайн үеийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээс хамаарч хуваарьт өөрчлөлт орох магадлалтай тул нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэглэгч та бүхнээс хүсье" гэлээ.