Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар, Даатгалын салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонссон юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан СЗХ-ны дарга Д.Баярсайхан осолтой холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр,
"Осолд 34 автомашин өртсөн байна. Үүнээс 3 нь тээврийн хэрэгслийн бүрэн даатгалтай бөгөөд 2 жижиг оврын автомашин бөгөөд 100 хувь буюу тус бүр 15 сая төгрөг олгосон. Харин том оврын Норт Бэнз автомашины тухайд 130 сая төгрөгийн тээврийн хэрэгслийн даатгалтай байсан бөгөөд тухайн даатгалын компани 100 хувь олгох шийдвэр гаргасан байсан. Олгогдох байх" хэмээв.