Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Газ дэлбэрэлтийн хор уршиг их тул 133 дугаар сургуулийн эцэг, эхчүүд сурагчдыг танхимаар хичээллүүлэхийг ЭСЭРГҮҮЦЭЖ байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Нэгдүгээр сарын 23 наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26-р хороо Дүнжингарав худалдааны төвийн уулзвар орчимд газ тээвэрлэж явсан машин дэлбэрч 3 албан хаагч нас барж, 11 хүн гэмтэж бэртэж, 30 гаруй автомашин шатсан ноцтой осол гарсан.

Цахим орчинд LPG газ дэлбэрсэн тул 14 хоногийн турш тухайн осол болсон газраар явах нь эрүүл мэндэд аюултай гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг осол болсон газрын ойр орчимд Нийслэлийн ерөнхий боловсролын 133-р сургууль болон Глобал Олон улсын дунд сургууль байрладаг.

Ирэх долоо хоногийн Даваа гаригаас сурагчдын гуравдугаар улирлын хичээл эхэлж байгаа. Тэгвэл 133-р сургуулийн сурагчдын эцэг, эхийн зүгээс хүүхдүүдийг 14 хоног танхимаар бус цахимаар хичээллүүлэх хүсэлтийг сургуулийн захиргаанд тавьсан байна.

Бид 133-р сургуулийн захирал болон эцэг, эхийн төлөөлөлтэй уулзаж байр суурийг нь авч хүргэлээ.

133-р сургуулийн захирал С.Дэжидсүрэн:

"Цахимаар хичээллүүлэх эцэг, эхийн хүсэлтийг хүлээж авч байгаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн Боловсролын газраас хүмүүс ирж нөхцөл байдалтай танилцсан. Бидний зүгээс хичээлийг 7 хоног цахимаар хичээллүүлэх хүсэлтийг тавьсан. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 26-ны үдээс хойш гэхэд хариу ирнэ. Тухайн үед бид албан ёсоор эцэг, эхчүүдэд мэдээлэл өгнө" гэлээ.

СТАНДАРТЫГ компаниас, төрөөс, иргэдээс нэхэх цаг…
СТАНДАРТЫГ компаниас, төрөөс, иргэдээс нэхэх цаг…
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.