Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэн ч дургүйцэх нь дамжиггүй. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

Өчигдөр /2024.01.20/-өөс эхлэн шинэчилсэн чиглэлээр нийтийн тээвэр үйлчилж эхэлсэн нь иргэдийн бухимдлыг багагүй төрүүлээд буй. Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан тайлбар өглөө. Тэрбээр,

"Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй "нийслэл хот" манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй. 28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна.

Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдсаар ирсэн. Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан.

Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй. Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу. Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй.

ЦЕГ: “S Outlet дэлгүүрийн агуулгах чөлөөлөх худалдааны үеэр иргэд нэгнийгээ дарах эрсдэл үүссэн тул хийн буу ашигласан
ЦЕГ: “S Outlet дэлгүүрийн агуулгах чөлөөлөх худалдааны үеэр иргэд нэгнийгээ дарах эрсдэл үүссэн тул хийн буу ашигласан
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга