Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЕГ: “S Outlet дэлгүүрийн агуулгах чөлөөлөх худалдааны үеэр иргэд нэгнийгээ дарах эрсдэл үүссэн тул хийн буу ашигласан

Огноо
Унших
1 минут 15 секунд

S Outlet дэлгүүрийн хямдралтай худалдааны үеэр олон нийтийн эмх замбараагүй байдал үүсч буй агуулга бүхий дүрс бичлэг цацагдсан. Тодруулбал, өчигдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо S Outlet худалдааны төвөөс агуулах чөлөөлөх зарим барааг иргэдэд үнэ төлбөргүй тараасан үйл ажиллагаа болсон бөгөөд нэг дор хэт их иргэд ихээр цугларсан байсан. Тухайн үед иргэд цугларч бөөнөөрөө дайрах, эмх замбараагүй байдал үүсэх, энэ асуудлыг тухайн аж ахуйн нэгж болон очсон цагдаагийн алба хаагч нар зохицуулах боломжгүй, удирдлагагүй нөхцөл байдал үүссэн байна. Улмаар тухайн иргэд дарагдах, эрүүл мэндээрээ хохирох, гэмтэж бэртэх бодит эрсдэл гэнэт учирсан тул алба хаагчид зохих хууль, журмын дагуу хийн буу ашиглаж нөхцөл байдлыг намжаасан байсан. Ингэж ажилласны үр дүнд тухайн орчинд гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй аж.

Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 2 иргэн нас баржээ
Ослын улмаас суудлын автомашинд зорчиж явсан 2 иргэн нас баржээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга