Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нохойгоо салхилуулах гэж байсан охины биед халдсан иргэнийг 300,000 төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Олон нийтийн цахим сүлжээнд "хошуувчтай нохойгоо хөтлөөд, лифтэнд суух гэсэн охиныг загнаж, өшиглөжээ" гэх мэдээлэл нийтлэгдсэн.

Энэ талаар тодруулахад Цагдаагийн байгууллагад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо .... байрны ...... орцонд “Зээ охиныг байрны оршин суугч өшиглөсөн байна” гэх гомдол, мэдээлэл энэ оны 01 дүгээр сарын 16-ны өдөр бүртгэгдсэн.

Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, С гэгч нь нохой хуцаж хүүхэд айлгалаа гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийн бие махбодод халдсан үйлдэл тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн (Хүүхдийн эрх зөрчих) 7 дахь хэсэгт зааснаар 300 нэгжээр торгож, арга хэмжээ тооцжээ.

Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёр нийгмийг талцуулахаа боль
Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёр нийгмийг талцуулахаа боль
 
“Апу Скайтел“ болон “Хүлэгү“ багууд зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанд ялалт байгууллаа
“Апу Скайтел“ болон “Хүлэгү“ багууд зургаадугаар тойргийн сүүлийн барилдаанд ялалт байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.