Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар хоёр нийгмийг талцуулахаа боль

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 40 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Хөрөнгө оруулалтын тухай хуулийн асуудал 2 хүний хэрүүл болж таарахгүй гээд Женко гэгддэг Баттулга ч, Хүрэлбаатар сайд ч нийгмийг талцуулахаа больсон нь дээр" гэж анхааруулав. Тус хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэх түвшинд Ардчилсан намын зүгээс ажлын 3 хоногийн завсарлага авсан нь дуусгавар болсон. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл үүнтэй холбогдуулан завсарлагын хугацаанд бүлгийн түвшинд саналаа нэгтгэсэн гээд Засгийн газар хуулийн төслийг буцаан татаж, дахин боловсруулах шаардлагатай гэж үзэж буйгаа мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулж УИХ-ын дарга үг хэлэхдээ “гишүүдийг шантаажилж хууль батлуулна, зогсооно гэж одоо байхгүй. Намайг нэг талаас Үндсэн хуулийн цэцэд өгнө, нөгөө талаас зургаан сараар хуулийг барилаа гээд байдаг. Бид асуудалд эрүүл саруулаар хандаж, улс орон, үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэдгийг хатуу анхааруулъя” гэв. Мөн “2013 онд баталсан, одоо мөрдөгдөж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулинд 100 жилээр газрыг эзэмшүүлж, ашиглуулна гэх заалтыг баталчихаад одоо хууль зөрчсөн гээд цэцэд өгөх асуудал яриад гүйгээд байгаа нөхөд нийгмийг талцуулж, төөрөгдүүлж, шоуддагаа болих хэрэгтэй”гэж санууллаа.

Б.Баярсайхан: Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн суултуурыг хаалганд тулгаад барьчихсан байна
Б.Баярсайхан: Сумын сургуулийн ариун цэврийн байгууламжийн суултуурыг хаалганд тулгаад барьчихсан байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.