Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮСХ: Экспорт өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллароор буюу 21,1 хувиар өслөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 47 секунд

Монгол Улс 2023 онд нийт 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 15.2 тэрбум ам.доллар, импорт 9.3 тэрбум ам.доллар болж, тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ талаар ҮСХ-оос,

"Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 3.2 тэрбум ам.доллароор буюу 15 хувиар, экспорт 2.6 тэрбум ам.доллароор буюу 21,1 хувиар, импорт 548.1 сая ам.доллароор буюу 6,3 хувиар, тэнцэл 2.1 тэрбум ам.доллароор буюу 54,7 хувиар тус тус өсжээ.

Экспорт 2023 онд өмнөх оноос 2.6 тэрбум ам.доллароор өсөхөд нүүрс 2.4 тэрбум ам.доллар, жоншны хүдэр ба баяжмал 161.9 сая ам.доллар, газрын тос 122.9 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 122.1 сая ам.доллар, адууны мах 104.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлсөн бол импорт өмнөх оноос 548.1 сая ам.доллароор өсөхөд дизелийн түлш 150.3 сая ам.доллар, суудлын автомашин 100.7 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 93.1 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 66.5 сая ам.доллар, шороо, чулуу ялгах холих машин 45.9 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 39.4 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ" гэх мэдээллийг өглөө.

Ц.Төрхүү: Урт цагааны барилгыг буулгаж, тээвэрлэхэд 354 хүн 149 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна
Ц.Төрхүү: Урт цагааны барилгыг буулгаж, тээвэрлэхэд 354 хүн 149 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.