Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“ДАКАР РАЛЛИ-2024”: Монголын тамирчин Ч.Ганзориг 80 дугаар байрт хурдалж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 7 секунд

Саудын Арабын Альула хотод авто, мото спортын “Дакар ралли-2024” уралдаан нэгдүгээр сарын 5-19-нд болж байна. 46 дахь удаагийн уралдаанд 187 багийн 778 тамирчин 434 тээврийн хэрэгсэлтэйгээр 7891 км замыг туулж өрсөлдөж байгаа юм.

Тус уралдааны мотоциклын төрөлд 115 (137 тамирчин уралдсанаас 22 нь замаасаа гарав) тамирчин өрсөлдөж буй бол Монголын тамирчин Чулууны Ганзориг өнөөдрийн байдлаар нийлбэр дүнгээр 80 дугаар байрт хурдалж байна. Тэрбээр өнөөдөр ес дэх этапт 417 км замыг туулна.

Нийт 12 гараатай тус тэмцээнд ур чадвараа сорьж буй Ч.Ганзориг нь “Дакар ралли”-д уралдаж буй Монголын 11 дэх тамирчин болж байна. Монголын тамирчид “Дакар ралли”-д 2013 оноос анхлан уралдаж эхэлсэн ба хамгийн анх Өмнөд Африкт болсон Дакарт гавьяат тамирчин Д.Болдбаатар хурд хүчээ сорьж байв.

Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэд энэ сарын 19-нөөс өмнө бүртгүүлэх шаардлагатай
Цэргийн бүртгэлд бүртгүүлээгүй иргэд энэ сарын 19-нөөс өмнө бүртгүүлэх шаардлагатай
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.