Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Нэмэгдсэн өртгийн албан татвар / НӨАТ/-ын 2023 оны дөрөвдүгээр улирлын төлбөрийн баримтын бүртгэлийн хугацаа энэ долоо хоногт /2024.01.08/ 23:59 цагт хаагдсан. Тус өдөрт багтаж системд бүртгүүлсэн баримтуудын буцаан олголтын урамшуулал авахыг татварын байгууллагаас зөвлөлөө.

Иргэдийн хувьд 2023 оны 10-12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх шаардлагатай юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтой гэсэн үг. Хуулийн дагуу тухайн улиралд татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын хоёр хувийг буцаан олгодог. Буцаан олголтыг энэ сарын 20-ноос хойш олгоно гэлээ.

Сүүлийн 64 автобусыг ирэх сарын эхээр хүлээн авна
Сүүлийн 64 автобусыг ирэх сарын эхээр хүлээн авна
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.