Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусвал сум, аймаг, улсын нөөцөөс гаргана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 4 секунд

УОК-ын Шуурхай штабаас Монголд суугаа Элчин сайдууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчидтэй уулзжээ.

Уулзалтад НҮБ-ын суурин төлөөлөгч Тапан Мишра, Хятад, Австрали, АНУ, Герман улсаас Монгол Улсад суугаа элчин сайдын газрын төлөөлөгч, АНУ-ын Энхийг сахиулах корпус, Хүүхдийг ивээх сан, Чех Улсын Каритас, НҮБ-ын Хүнс хөдөө, аж ахуйн байгууллага, ДЭМБ, Мерси Кор, МУЗН, “Дэлхийн Зөн Монгол”, АДРА Монгол зэрэг олон улсын байгууллагын 30 орчим төлөөлөл оролцсон юм.

ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Хүн амын сан зэрэг олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эрүүл мэндийн яаралтай тусламжийн болон эрүүл ахуй, ариун цэврийн нийт 2162 багцыг бэлдсэн. УОК-ийн Шуурхай штабаас зорилтот бүлгийн судалгаанд үндэслэн түгээхэд бэлэн болсон гэв.

Энэ үеэр ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр өвөлжилтийн нөхцөл байдлын талаар мэдээллээ.

Нийт нутгийн 90 хувьд их, 10 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гэж гарч, их эрсдэлтэй нутаг 20 хувиар өссөн. Аймгаар авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дундговь, Дорнодын зарим нутгаар нэн их эрсдэлтэй байна.

Цаашид малчдын бэлтгэсэн өвс, тэжээл дуусвал сумын аюулгүйн нөөцөөс гаргах, цаашлаад аймаг, улсын нөөцөөс гаргахаар төлөвлөн ажиллаж байна.

Уулзалтын үеэр өвөлжилт хүндэрч байгаа аймаг, сумдын иргэд, малчдад, шаардлагатай тусламж үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх, олон улсын тусламжийг зөв, зохион байгуулалттай хуваарилахад анхаарч, хамтран ажиллах талаар санал солилцжээ.

“Мазаалай“ олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ
“Мазаалай“ олон улсын мөсний наадам өнөөдөр эхэлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.