Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхэд зорчиж явсан машин цасанд суусныг гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлийн Багануур дүүрэгт өнөөдөр /2024.01.13/ өглөө 08:53 цагт төмөр замын гармын хажууд автомашин цасанд суусан бага насны хүүхэд дотор байгаа гэх дуудлага мэдээлэл ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид хүрэлцэн очиход дөрвөн настай охин, 30 настай эмэгтэй, 50 настай эрэгтэй нар байсныг аюулгүй байдлыг нь хангаж, автомашиныг татан гаргаж ажиллажээ.

Мөн энэ сарын 11-ний өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд автомашин нь цасанд суусны улмаас 4 иргэн /2 хүүхэд/ осгож нас барсан харамсалтай хэрэг гарсан. Цаг агаарын хүйтрэлт, олон удаагийн орсон цасны улмаас орон нутгийн замд цасны зузаан харилцан адилгүй, авто замын зорчих хэсэг халтиргаа гулгаа ихтэй байна. Иймд иргэд орон нутгийн замд зорчихдоо зөвхөн баталгаат зам, гүүрийг сонгон зорчихыг анхааруулж байна.

АСУУЛТ: УИХ-ын гишүүд ҮНДСЭН ХУУЛИА хэр сайн мэддэг вэ
АСУУЛТ: УИХ-ын гишүүд ҮНДСЭН ХУУЛИА хэр сайн мэддэг вэ
 
“Эрэл-“ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн хань, 2 охины хамт Монголд ирэхээр болжээ
“Эрэл-“ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгчийн хань, 2 охины хамт Монголд ирэхээр болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.