Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвхөн нэг өдөрт халтирч унасны улмаас 103 хүн, 3 сарын дотор 5156 хүн гэмтэж бэртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт энэ сарын 05-09-ний хооронд нийт 2012 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Эдгээр өдрүүдэд халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэл гэмтэл авсан 478, цана чарганаас унаж гэмтсэн 75 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан аж. Осол, гэмтлийн дийлэнх шалтгааныг уналтын шалтгаант бэртэл гэмтэл эзэлж байгаа бөгөөд сүүлийн өдрүүдэд халтиргаа гулгаа болон цана чаргатай холбоотой тохиолдол эрс нэмэгдэж байгааг ГССҮТ-өөс мэдээллээ.

Өчигдөр /2024.01.09/ л гэхэд халтирч унасан 103, цана чарганаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 6 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр:

  • 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл 3749,
  • 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 оны нэгдүгээр сар хүртэл 5156 хүн яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.

Халтирч унах бэртэл гэмтлийн дийлэнх хувь нь гавал тархи, гар сарвуу, тохой, шуу, хөлийн шилбэ, өвдөг, хүзүү нуруу, аарцаг ясны гэмтэл авч буй юм.

Иймд эрүүл мэндийн байгууллагаас дараах анхааруулга, зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

  • Чанарын шаардлага хангасан цана чарга сонгох
  • Дов жалганы ойролцоо болон өндөрлөг газраас гулгахгүй байх
  • Автомашины араас чаргаа чирүүлэхгүй байх
  • Хэт олон чаргаар залгаж гулгахгүй байх
  • Хашаа, шон, автомашин болон бусад зүйлийг мөргөхөөс сэргийлэх
  • Цана, чаргаар гулгаж байгаа хүмүүсийн өөдөөс сөрж алхахаас зайлсхийх
  • Бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа сайжруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай юм.
ТАНИЛЦ: 2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт болон баярын өдрүүд
ТАНИЛЦ: 2024 онд бүх нийтээр амрах тэмдэглэлт болон баярын өдрүүд
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.