Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн жишгийг дагаж, ХАР болон ЕРДИЙН гэх хоёр төрлийн такси үйлчилгээ нэвтрүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар их багтаамжийн метро байгуулах болон нийтийн тээврийн шинэчлэлийн талаар танилцуулсан.

Улаанбаатарт 80 мянган хүн такси үйлчилгээ үзүүлж байгаа гэх албан бус тоон мэдээлэл гарчээ. Хотын дарга Х.Нямбаатар “Дээрх үйлчилгээ үзүүлж буй иргэдийг нэгдсэн байдлаар цэгцэлж, шинэ үйлчилгээ нэвтрүүлнэ. Өмнө нь Улаанбаатар хотод “Сити такси” нэртэй шар таксинууд явдаг байсан. Суурь үнийг нь хүчээр барьснаас болж дампуурсан. Одоо Голомт банканд өртэй юм билээ. Хоёрдугаар сард шинэ үйлчилгээний шийдлээ танилцуулна” гэв.

Шинээр нэвтрэх такси үйлчилгээ нь хар ба ердийн гэсэн хоёр ангилалтай байх аж. Тухайлбал,

Хар таксигаар өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлж, илүү их үнэтэй байлгах бол ердийн таксинд энгийн үйлчилгээ үзүүлэх юм байна. Үйлчилгээ үзүүлэх иргэдэд зөв талдаа хүрдтэй машинтай байх, өөрсдийгөө тодотгосон таних тэмдэг тогтоох шаардлагуудыг тавина гэдгийг Хотын дарга онцлов.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийг эсэргүүцэж буй талаарх шаардлагаа УИХ-ын даргад биечлэн гардуулна
Ерөнхийлөгч асан Х.Баттулга Ч.Хүрэлбаатар нарын санаачилсан хуулийг эсэргүүцэж буй талаарх шаардлагаа УИХ-ын даргад биечлэн гардуулна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд