Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн замд зорчиж яваад сураггүй болсон 12-78 насны дөрвөн иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Дундговь аймгийн Сайнцагаан сумаас Өлзийт сумын чиглэлд энэ сарын 08-ны өдрийн 17:00 цагийн орчим зорчиж явсан суудлын автомашинтай 4 хүн /үүнээс хүүхэд 1/ сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл нэгдүгээр сарын 09-ний өдрийн 01:30 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус аймгийн Өлзийт сумын мэргэжлийн ангийнхан, Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчид “Приус 30” загварын суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Б /78 настай, эрэгтэй/, Г /30 настай, эрэгтэй/, Б /30 настай, эмэгтэй/, О /12 настай, эмэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 10:18 цагт Сайнцагаан сумаас урд зүгт 80 км-т “Оорцогийн бууц” гэдэг газарт айлд байхад нь эсэн мэнд олсон байна.

УЦУОШГ: Ирэх дөрөвдүгээр сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв байдлыг танилцуулж байна
УЦУОШГ: Ирэх дөрөвдүгээр сар хүртэлх цаг агаарын ерөнхий төлөв байдлыг танилцуулж байна
 
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Бүх нийтийн цэвэрлэгээ хийх Засаг даргын захирамжийн дагуу явсан хойгуур охид нь галд өртөж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.