Ардчилсан нам дахь "Нэг Ардчилал" клубын 15 жилийн ой энэ онд тохиож байна. Ойг тохиолдуулан өнөөдөр хаалттай хуралдаж, улс төр, нийгэм, эдийн засгийн илтгэлүүдийг хэлэлцүүлж байна.
Энэ үеэр АН-ын дарга Лу.Гантөмөр "Би АН-аас хөөгдсөн бүх хүний намын гишүүнчлэлийг эргэн сэргээж байна. Намын дарга байх хугацаандаа нэг ч хүн хөөхгүй. Ардчилал өөрөө алдаа, шүүмжлэл, амжилт нь хамт явдаг процесс" гэлээ.