Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутнуудыг автобусаар үнэ төлбөргүй зорчуулах хөнгөлөлт маргаашаас хэвийн үргэлжилнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Улаанбаатар смарт карт компаниас автобусаар хөнгөлөлттэй зорчих оюутны картыг түдгэлзүүлэх шийдвэр гарсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Тодруулбал, 2023 оны долдугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад "43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох" гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн хөнгөлөлттэй зорчих боломжгүй болоод байсан.

Тэгвэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газраас 2024 оныг дуустал оюутнуудыг нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчуулах чиглэл ирүүлсний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс оюутны хөнгөлөлттэй зорчилт хэвийн үргэлжлэх болсныг "Улаанбаатар Смарт Карт" ХХК-иас мэдээллээ.

АТГ: Ногоон автобусны тендер нь бүхэлдээ хууль бусаар явагдсан
АТГ: Ногоон автобусны тендер нь бүхэлдээ хууль бусаар явагдсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.