Зургийн эх сурвалж: Straits Times
Шинэ Зеланд улсын ерөнхий сайд Жасинда Ардерн есдүгээр сарын 19-нд товлогдсон байсан сонгуулийг хойшлуулж аравдугаар сарын 17-нд зохион байгуулахаар болголоо. “Энэхүү шийдвэр нь бусад намуудад дахин есөн долоон хоногийн турш сурталчилгаа хийх боломжийг олгох юм” хэмээн ерөнхий сайд Ардерн тайлбарлажээ.
3 сар буюу 102 хоногийн турш коронавирусний тохиолдол шинээр бүртгэгдээгүй байсан тус улсад дахин халдвар тархаж 58 хүн өвчлөөд байгаа юм. Тиймээс одоогоор Окленд хотод бүрэн хөл хорио тогтоосон байгаа юм.
Дахин эхэлсэн халдварын тархалт нэгэн гэр бүлийн 5 гишүүн коронавирус туссанаар эхэлсэн юм. Шинэ Зеланд улс цар тахлын үеэр “4 үет онцгой байдал” тогтоосон бөгөөд Окленд хот гуравдугаар зэрэглэлд шилжиж бусад хотууд хоёрдугаар зэрэглэлд хэвээр байгаа юм.
Эх сурвалж: BBC