Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭСЯ: Вьетнам улс руу визгүй зорчих хэлэлцээр цагаан сараас өмнө үйлчлэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Монгол, Вьетнам иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан. Өөрөөр хэлбэл энгийн гадаад паспорттой монгол иргэд Вьетнам улс руу 30 хоног визгүй зорчих юм. Гэвч өнөөдрийн байдлаар хэлэлцээр хүчин төгөлдөр мөрдөгдөх хугацаа хараахан шийдэгдээгүй байгааг ЭСЯ-наас мэдээлсэн байна. Тодруулбал,

"Вьетнам Улсад аяллын зорилгоор зорчиж буй иргэдэд дараах анхааруулгыг хүргүүлж байна. Үүнд,

2023 оны 12 дугаар сарын эхээр “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг хүчин төгөлдөр болгоход шаардагдах дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг Монгол Улсын Засгийн газар хангаж, вьетнамын талд зохих журмын дагуу мэдэгдсэн билээ.

Одоогийн байдлаар вьетнамын талын холбогдох эрх бүхий байгууллагуудын зүгээс дотоодын хууль тогтоомжийн процедураа хараахан дуусгаагүй байгаа тул тус хэлэлцээр уламжлалт сар шинийн баяраас өмнө хүчин төгөлдөр үйлчлэхээргүй байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна.

Хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхлэх хугацааг албан ёсоор жич мэдээлэх болно. Тэр хүртэл Вьетнам Улсыг зорьж буй иргэд Та бүхэн аяллаа сайтар төлөвлөж, тус улсад зорчихоос өмнө 10-аас доошгүй хоногийн өмнө цахим визээ мэдүүлж авсны дараа ирэхийг үүгээр зөвлөж байна" гэжээ.

Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр болно
Ховд аймагт “Мөнгөлөг шагшуурга-2024” мөсний баяр болно
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.