Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Банкны тухай хуульд өөрчлөлт оруулснаар зээлийн хүү буурч, банкны өөрийн хөрөнгө нь өснө

Ангилал
Улс төр Эдийн засаг  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцжээ. Бүлгийн хурлаар банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна. Энэ талаар УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр мэдээлэл өглөө. Тэрбээр,

“Монголын банкны системд гажуудал үүссэн байсан. Энэ гажуудлыг 2021 оны нэгдүгээр сард гарсан хуулиар зассан. Нийт банкны хувьцааныхаа 20-иос доошгүй хувийг 2023 оны 12 дугаар сарын дотор арилжаалах үүргийг хуулиар өгсөн байгаа. Өнөөдрийн байдлаар Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк хувьцаагаа арилжсан. Ингээд үзвэл 6.5 хувь нь худалдагдсан гэсэн үг.

Монголын мөнгөний эргэлтийн 70-80 хувийг барьдаг мөртлөө 3-4 эзэнтэй банкнууд байсан. Энэ байдал задарч 70 мянган хувьцаа эзэмшигчтэй болсон. Банкуудын өөрийн хөрөнгө 400 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Энэ хуулийн шинэчлэл бол цаашид үргэлжилж, хувьцаат компанийн хэлбэрт шилжинэ. Ингэснээр нэгдүгээрт, банкны өөрийн хөрөнгө нэмэгдэж, зээлийн хүү буурна.

Хоёрдугаарт, банкаар мөнгө угаах зэрэг хууль бус үйлдэл арилж, олон нийтийн хяналтад орох зэрэг сайн талууд байна. Монголын хөрөнгийн биржээр 830 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн” гэв.

Д.Тогтохсүрэн: УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна
Д.Тогтохсүрэн: УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд