Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан өнөөдөр /2024.01.08/ болж, гурван асуудлыг хэлэлцлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Үндсэн хуульд УИХ ээлжит чуулганы хуралдаан 75-аас доошгүй хоног хуралдахаар заасан байдаг. Хуулийн хугацаа дуусч байгаа учир УИХ-ын намрын чуулган энэ сарын сүүлээр завсарлахаар төлөвлөж байна.

УИХ авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх том зорилт тавьсан. Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг энэ намрын чуулганаар батлах шаардлагатай гэж үзсэн. Мөн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл зэрэг хуулиудыг УИХ-ын намрын чуулганаар багтаж батлах нь зүйтэй гэж үзлээ" гэлээ.

“Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна“
“Орчмын 50 метр талбайг цэвэрлэх үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн хариуцлагыг сайжруулах шаардлагатай байна“
 
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409, жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан 12164 зөрчил бүртгэгджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.